“Шинэ сэргэлтийн бодлого-Хөгжлийн түүчээ-Төв аймаг” эдийн засгийн чуулган 2022 оны 06 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Эдийн засгйн чуулганы хүрээнд Хөдөлмөрийн амт үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээнд хамрагдах, тохирлын баталгаатай бүтээгдэхүүний ач холбогдлын талаар мэдээлэл өгч үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтыг ханган ажилласан. Төв аймгийн 26 сумын 120 гаруй бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид оролцсон.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг аймаг, орон нутагтаа цаг алдалгүй үр дүнтэй хэрэгжүүлэх, аймгийнхаа хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлох, төсвийн үрэлгэн биш, үржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийг сууриар нь тэлэхэд чуулганы гол зорилго оршиж байгаа бөгөөд гарц шийдлийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран тодорхойлохыг зорьж байна.
Чуулганы үр дүнд: Төв аймгийн хөгжлийн шинэ гарцыг нээж, боломжуудыг баялаг болгох ажлыг төр, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлснээр ойрын 10 жилийн хугацаанд Эдийн засгийн өсөлт болон нэг хүнд ногдох орлогоороо бүс нутагтаа тэргүүлсэн, өгөөжийг нь орон нутаг, иргэд нь хүртсэн аймаг болох юм.