Стандарт, хэмжил зүйн газрын Стратеги төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2, 13.3-р заалт, “Хэмжил зүйн тухай” хууль, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан хууль эрхийн актуудыг орон нутагт хэрэгжүүлнэ.
Стратегийн зорилт:
Амьдралын чанарыг сайжруулна.
https://www.youtube.com/watch?v=9IS138arxcA
Дээрх линкээр орж танилцнуу
ТӨВ АЙМАГ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС
Байгууллагын эрхэм зорилго:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандарчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Байгууллагын стратегийн зорилт:
Стандарт, хэмжил зүйн газрын Стратеги төлөвлөгөө, Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2, 13.3-р заалт, “Хэмжил зүйн тухай” хууль, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан хууль эрхийн актуудыг орон нутагт хэрэгжүүлнэ.
Эрхэм Таныг Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.
Төв аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газраас мэргэжлийн арга зүйгээр хангагдан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, хэмжилзүйн лаборатори, стандартын мэдээлэл, лавлагааны салбар сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэс нь Төв аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг болон холбогдох бусад хууль тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг.
Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартайгаар Аймаг орон нутгийн хөгжлийн стратеги чиг хандлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах төлөө хичээн ажиллаж байна.
Та манай цахим хуудаснаас Төв аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, түүний эрхэм зорилго, эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.
Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагаанд, үнэтэй хувь нэмрээ оруулах тул манай үүд хаалга үргэлж танд нээлттэй байх болно
ХҮНДЭТГЭСЭН:
ТӨВ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
ДАШЗЭГВИЙН БАТСАЙХАН
Стандарт, хэмжилзүйн хэлтэс нь Төв аймгийн хэмжээнд стандартчилал, хэмжилзүйн бодлогыг хэрэгжүүлэгч Засаг даргын дэргэдэх агентлаг юм. Тус хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас мэргэжлийн арга зүйгээр хангагдан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, хэмжилзүйн лаборатори, стандартын мэдээлэл, лавлагааны салбар сан, захиргаа аж ахуй гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэс нь Чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001” олон улсын стандарыг нэвтрүүлсэн Төв аймгийн анхдагч байгууллага юм.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт, тохирлын үнэлгээ
- Хэмжих хэрэгсэл, хэмжүүр баталгаажуулалт
- Стандартын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ,мэдээлэл арга зүйн зөвөлгөө
- Сорьцын хяналт
Эрх зүйн орчин
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /2018 он /
- Хэмжил зүйн тухай хууль /2019 он/
- Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль /2003 он/
- Үндэсний чанарын хөтөлбөр /ЗГ-ын 2016 оны 344 дүгээр тогтоол
Он тооллын хуудас
Монгол улсад Ардын хувьсгал ялж, улс орон маань хөгжлийн шинэ замд шилжин үндэсний аж үйлдвэр, худалдаа, соёл, шинжлэх ухааны салбарууд аажмаар үүсэж хөгжиж эхэлжээ. 1923 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр харьяат комиссын гишүүдийн хуралдааны 34 дүгээр хурлаас Сангийн яаманд хэмжүүрийн байцаагч-түшмэл 1, хэмжүүр засах дархан 2-ын орон тоог баталжээ. Энэ үед тус улсад хууль, дүрмээр тогтоогдсон үндэсний хэмжүүр байгаагүй, гадаадын худалдаачид өөрсдийн хэмжүүртэй наймаа хийхдээ ард иргэдийг хэмжлийн зөрүүлгээр мөлжих явдал гарч байжээ. Иймд 1924 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Сангийн болон эдийн засгийн яамнаас боловсруулсан “Монгол улсын аливаа хэмжүүрийн дүрэм”-ийг батлан, Монгол улсад мөрдөх хэмжүүрийн нэгжийг тогтоосон нь хэмжил зүй, стандартчиллын байгууллагын эх үүсгэл болж, өдгөө 20 аймагт салбар нэгжтэй, стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэл, хэмжилзүй, хэмжүүр баталгаажуулалт, сорьц тогтоох чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон хөгжөөд байна.
- Төв аймагт 1972 онд аймгийн төлөвлөгөөний комиссын дэргэд “Аймгийн орон тооны бус чанарын комисс” байгуулснаар манай хэлтсийн анхны суурь тавигджээ.
- 1976 онд Аймгийн АДХГЗ-ны 32-р тогтоолоор чанарын асуудал эрхэлсэн орон тооны бус “Үнэ, чанарын хэлтэс”-ийг байгуулан, 1979 онд орон тооны болгон зохион байгуулжээ.
- 1980 онд аймгийн АДХГЗ-ны “Үнэ, чанарын хэлтэс”-ийг байгуулж аймгийн чуулганаар хэлтсийн дүрмийг баталжээ.
- 1983 онд тус хэлтсийн дэргэд ХАА-н бүтээгдэхүүний Чанарын экспертиз лабораторийг байгуулсан
- 1988 онд “Үнэ, чанарын хэлтэс” нь аймгийн АДХГЗ-аас тусгаарлан аймгийн “Стандарт, чанарын хяналтын хэлтэс” болон өөрчлөгдсөн байна.
- 1990 онд аймгийн чуулганы шийдвэрээр “Стандарт, чанарын хяналтын хэлтэс”-ийг татан буулгаж аймгийн лаборатори болгон өөрчилжээ.
- 1991 онд чанар, стандартын хяналт, хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз шинжилгээ, механик, цахилгаан, хий, шингэний хэмжүүрүүдийг баталгаажуулах зорилгоор “Стандартчилал, баталгаажуулалтын төв” улмаар “Стандартчилал, хэмжилзүйн төв” нэртэйгээр бие даасан байгууллага болон өргөжсөн.
- 2005 онд Төв аймгийн хэмжээнд анх удаа тус хэлтсийн Баталгаажуулалтын алба нь “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17065 стандартын шалгуур үзүүлэлтийг ханган итгэмжлүүлж баталгаажуулалтын үр дүнг Монгол улсад хүлээн зөвшөөрүүлсэн.
- 2008 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс” болон үйл ажиллагаагаа явуулж байна.
- СХЗХэлтэс нь 2011 оноос эхлэн Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн , хэрэгжүүлж,түүнийгээ баталгаажуулан Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалаар “Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001 : 2008/ MNS ISO 9001 : 2010 олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ ” –г авсан. 2017 онд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001 : 2016 амжилттай шилжиж баталгаажуулсан. СХЗХ нь Чанарын удирдлагын тогтолцоо – ISO 9001 олон улсын стандартыг хэрэгжүүлсэн Монгол улсын 52 дах байгууллага, Төв аймгийн хэмжээнд анхны байгууллага болсон.
- 2016 оны ЗГ-ын 09 дүгээр тогтоолоор Стандарт, хэмжил зүйн хэлтэс/СХЗХ/ болон өөрчлөгдөж ирсэн.
- 2023 онд МХГазар татан буугдсантай холбогдуулан тус хэлтэс Сорилтын нэгдсэн лаборатори нэгдсэн.