Төв аймгийн хэмжээнд Цагаан сар үзэсгэлэн худалдаа 2005 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Төв нутгийн 100 жил-Цагаан сар 2023” үзэсгэлэн худалдаанд 27 сумын 270 гаруй баялаг бүтээгчдийн 305 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож борлуулалт хийсэн. Үзэсгэлэн худалдааны үеэр тус хэлтэс нь бүтээгдэхүүнийг тохирлын баталгаажуулалтад хамруулах мэдэгдэл өгч, сав баглаа боодол, хаяг шошго, аюулгүй байдалд хяналт тавьж, ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулан ажиллалаа.