НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ ХХКомпаниас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-уул 4-р багийн нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд байрлах “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээшний системийн бүртгэлийн цэгт суурилагдсан, явах зорчигчийн тээшний жинг хэмжих зориулалттай мөнгөн тооцоонд ашигладаг Шинэ Зеландын АТRАХ компанид үйлдвэрлэгдсэн OP-960+ маркийн150кг-н хэмжих хязгаартай 26ш иж бүрэн туузан дамжуулагчтай электрон жингүүдийн баталгаажуулалтын ажлыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажиллалаа.
Энэхүү баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэснээр иргэн та зөөвөрлөж байгаа ачаа тээшнийхээ хэмжээг үнэн зөв тогтоож түүнийхээ хэмжээгээр мөнгөн тооцоог хийх боломжтой юм.
ИРГЭН ТА БАТАЛГААЖСАН ХЭМЖИХ ХЭРЭГСЛЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ