Эрхэм Таныг Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.
Төв аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газраас мэргэжлийн арга зүйгээр хангагдан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, хэмжилзүйн лаборатори, стандартын мэдээлэл, лавлагааны салбар сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэс нь Төв аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг болон холбогдох бусад хууль тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг.
Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартайгаар Аймаг орон нутгийн хөгжлийн стратеги чиг хандлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах төлөө хичээн ажиллаж байна.
Та манай цахим хуудаснаас Төв аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, түүний эрхэм зорилго, эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.
Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагаанд, үнэтэй хувь нэмрээ оруулах тул манай үүд хаалга үргэлж танд нээлттэй байх болно
ХҮНДЭТГЭСЭН:
ТӨВ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
ДАШЗЭГВИЙН БАТСАЙХАН