НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ ХХКомпаниас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-уул 4-р багийн нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд үйл ажиллагаагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээшний импорт, экспорт гаалийн хяналтын бүсийн электрон жингүүдийн баталгаажуулалтын ажлыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажиллаа. Энэхүү баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэснээр иргэд, аж ахуй нэгжийн ачааны хэмжээг үнэн зөв тогтоож түүнийхээ хэмжээгээр мөнгөн тооцоог хийх боломжтой юм.