“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийн хүрээнд Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Төв аймгийн Цагдаагийн газар, Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс, 27 сумын Засаг даргын орлогч нар, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнгүүд /цахимаар/, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ажил олгогч бизнес эздийн холбоо, Зуунмод сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцан иргэд, ахуй нэгж та бүхэн Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Facebook хуудас, tuv@masm.gov.mn цахим хаяг болон хэлтсийн байранд төсөлд оруулах саналаа ирүүлэхийг хүсье.