Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тохиолуулан Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчид ажлын нэг өдрийг “ДЭЭЛТЭЙ ӨДӨР” болгон үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж дээл өмсөн авлига, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэн кирилл монгол бичгээр хослуулан ашиг сонирхлын “МЭДЭГДЭЛ”-д гарын үсэг зурж баталгаажууллаа.