“ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО” уриатайгаар Дэлхийн стандартын өдөр болон Дэлхийн чанарын өдрийг угтсан Нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэсант суманд зохион байгуулав.
Тус өдөрлөг арга хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгж иргэнийг хамруулж масс, цахилгааны хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, хэлтсийн үйл ажиллагаа стандартыг сурталчилсан танилцуулга брошур тараан, “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” сэдвээр мэдээлэл хийлээ. Нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээ нь аж ахуй нэгж иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, харилцан үр дүнтэй боллоо.