Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хууль сахиулах байгууллага,Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, хууль, эрх зүйн туслалцааг үзүүлэх зорилгоор Мөнх-Алдарын талбайд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан “Хуульчийн Про Боно" “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон оролцлоо. Өдөрлөгөөр ААН, иргэдэд Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйлчилгээ, Сорьцын хяналт, Тохирлын баталгаажуулалт, тохирлын гэрчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.