Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөл, авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх шинэ санал санаачилгыг дэмжих, албан хаагчдын ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор Төв Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын А/233 дугаар захирамжаар “Зөв хандлага-Эерэг нөлөө" 1 сарын аяныг зарласан. Уг аянд Төв аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсийн албан хаагчид Инээмсэглэл эерэг хандлагаар нэгдлээ.
Иргэн та уг аяны хүрээнд Стандарт, хэмжил зүйн хэлтсээр үйлчлүүлэхдээ тус Хэлтсийн үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжаа masm.to.gov.mn цахим хуудас, Төв аймгийн Стандарт ,хэмжил зүйн хэлтсийн Facebook хуудсанд хандан хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг цахимаар бөглөх боломжтой.
Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулахад Иргэн таны санал чухал тул идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Доорх холбоосон дээр дарж сэтгэл ханамжийн судалгааг бөглөнө үү.
https://docs.google.com/forms/d/1TVag1lELdEsKq1MoM0_aqsT3Lq4ebu9X9lIRwIAhqiw/edit?usp=sharing