2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, түүний харьяа агентлагуудын шуурхай зөвлөгөөн болж, ирэх сард хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь дараах ажлыг хэрэгжүүлэхээр болов.
- “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилийн ажлыг эрчимжүүлэх
- “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар”-ын талаар иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс санал дүгнэлт авах боловсруулах ажлын хэсэгт ажиллах. Аймгийн ИТХ-д танилцуулах.
- Аймгийн Засаг дарга Агентлагийн даргатай байгуулах гэрээг боловсруулан бодлогын хэлтсээр хянуулан батлуулахад бэлэн болгох
- Хэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд сурталчлах.