Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул баг Хөшигтийн хөндийд байрладаг ЧИНГИС ХААН Олон Улсын нисэх онгоцны буудлын Олон улсын нислэгийн бүртгэлийн цэгт ашиглахаар “Жи Ти Эс Ай Ти” ХХКомпанитай хамтран шинээр суурьлуулсан туузан дамжуулагчтай электрон жингүүдийн шалгалт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Мөн ЧИНГИС ХААН Олон Улсын нисэх онгоцны буудлын иргэд, аж ахуй нэгжийн ачаа тээшийг агаарааг зөөвөрлөхөд ашигладаг тавцант электрон жингүүдийг Хэмжилзүйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдогдох шалгах аргын стандартын дагуу шалгалт баталгаажуулалтад хамрууллаа.
Уг баталгаажуулалтын ажил хийгдсэнээр иргэн таны гар тээш болон ачаа тээвэр баталгаат хэмжих хэрэгслээр хэмжигдэж мөнгөн тооцоо үнэн зөв хийгдэж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
ИРГЭД ТА БҮХЭН БАТАЛГААЖУУСАН ХЭМЖИХ ХЭРЭГСЛЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ТҮҮНИЙГ ШАЛГАХ БҮРЭН ЭРХТЭЙ
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1716972290_445622610_853673870133446_227470300666522467_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1716972300_445580332_853673910133442_829812215142380297_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1716972315_445615632_853673950133438_7055639512627091907_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1716972330_445661368_853674016800098_5573188257054136491_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1716972344_443837702_853674106800089_3611142779440314138_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1716972358_445459414_853674170133416_1230279859801959142_n.jpg)