Төв аймгийн Баяндэлгэр сумыг нутаг дэвсгэрт “Нүүдэлчин агро” ХХКомпанийн санаачилсан төслийн хүрээнд байгуулагдсан “Баян цомбо наф” ХХК, “Өрөм нуур наф” ХХК, “Энгүүн нуур наф” ХХК, “Маргад наф” ХХК, “Тэнгэр наф” ХХК, “Энх сүү наф” ХХК, “Сүүн цацал наф” ХХКомпаниудын сүүний фермд ашигладаг ХК3190-А12Е маркийн 1000-2000кг-н хэмжих хязгаартай электрон жингүүдийн баталгаажуулалтын ажлыг Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан № ХЛ-21/02 дугаартай удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ.
Тус жингүүдийн баталгаажуулалтын ажлыг СХЗХэлтсийн Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн О.Мягмаржав, шалгалт тохируулгын ажлыг №ХЛ-07 дугаартай хамтран ажиллах гэрээт “Хэмжих хэрэгсэл” ХХКомпаний засварчин инженер Б.Ганзориг нар хийж гүйцэтгэлээ.
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1624005618_196267767_766645117326831_6480475725303367340_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1624005602_195072035_1000137827469571_755435138833402155_n.jpg)