Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтын дагуу Худалдааны стандартчиллын техникийн хороо (ТХ 31)-ны хурлаар “MNS 5021-1:2023, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага”, “МNS 6506:2023, Худалдааны газрын ангилал, нэр томьёо” шинэчилсэн стандартын төслийг Зуунмод сумын худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж иргэдийн дунд танилцуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж та бүхэн доорх холбоосоор нэвтэрч стандартын төсөлд саналаа идэвхтэй ирүүлнэ үү.