Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь анх 1980 онд аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Үнэ чанарын хэлтэс нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө хэмжил зүйн хяналт, бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт-шалгалт тохируулга, хүнс- эрүүл ахуйн лаборатори, стандартын мэдээлэл-лавлагаа, сургалт сурталчилгаа, сорьцын хяналтын чиглэлээр Баталгаажуулалтын алба, Хэмжил зүйн лаборатори, Итгэмжлэгдсэн лаборатори, Стандартын салбар сан, захиргаа аж ахуйн алба гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй нийт 23 ажилтан албан хаагчтай, 40 жилийн түүхтэй байгууллага юм.