Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III, “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая-2025” аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл хангах ажлын хүрээнд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нар, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад танхимаар, 27 сумдын хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар, ЗДТГ-ын дарга, ЕБС-н захирал, цэцэрлэгийн эрхлэгч, ЭМТ-ийн дарга, Соёлын төвийн дарга, байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад цахимаар дараах стандартуудаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
• Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо.Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил -MNS 7004:2023
• Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуй нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага -MNS 5283:2022
• Төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавих ерөнхий шаардлага -MNS 6978:2022
• Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага -MNS 6395:2022
Стандартын сургалт, мэдээлэлд нийт 140 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226040_436467757_831506835683483_5967786717123282249_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226050_437463567_831506899016810_4409398355854146231_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226061_437116166_831506845683482_1076296527464298076_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226071_438108589_831506865683480_7704296495087641195_n.jpg)