Дэлхийн стандартын өдрийг “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Төв аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэлтсийн дээвэр, гадна фасадны засварын ажлыг хийж байгууллагынхаа өнгө үзэмжийг шинэчлэн сайжрууллаа. Тус хэлтэс нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын III-р хуралдаанаар хэлтсийн байрны гадна фасад, дээвэр засварт 55,5 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, Аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу тендер зарлан Улаанбаатар хотын Чандмань Хонгор Групп ХХК шалгаран засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.