Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь салбарын тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж болон сумдын Засаг даргын тамгын газартай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж ажилладаг билээ.
Энэ жилийн хувьд Төв аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа нь онцлог юм. “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг 05 сарын 16-17-ний өдрүүдэд Төв аймгийн Бүрэн суманд “Дижитал эрин дэх Хэмжил зүй” уриатайгаар Бүрэн сумын засаг даргын тамгын газартай хамтран тус үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлууд:
Батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу 2022.05.16-17-ний өдөр Бүрэн суманд дараах ажлуудыг хийсэн:
-Бүрэн сумын худалдаа, нийтийн хоолны 14 газрыг тохирлын үнэлгээнд хамруулсан.
-Худалдаа, нийтийн хоолны газрууд, төсвийн байгууллагуудад (сургууль, цэцэрлэг, эмнэлэг) ашиглагдаж буй нийт 19 жин 5 туухайг шалгаж баталгаажуулав. Мөн айл өрхийн 6 тоолууранд магадлан хяналт хийв.
-Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын нэрэмжит “Чанартай үйлчилгээтэй” байгууллагаар тус сумын ХХЭ-ч Н.Дашноровын “Арвижах” хүнсний дэлгүүрийг шалгаруулж шагнаж урамшуулан өргөмжлөл хадгалуулав.
-Сорьцын хяналтын чиглэлээр сургалт, мэдээлэл хийв
-Байгууллагын үйл ажиллагааг хэвлэмэл хуудас болон богино хэмжээний шторкоор сурталчилж шаардлагатай стандартаар үйлчлэх зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авлаа.
-Бүрэн сумын ИНХуралд оролцсон. Нийт 100 гаруй иргэд оролцов.
-Спортын уралдаан тэмцээнийг гар бөмбөг, дартс гэсэн төрлөөр явуулан нийт 7 багийн 80 тамирчдаас шагналт эхний 3 байрыг шалгаруулж урамшууллаа.
-Гар бөмбөг I-байр Бүрэн сумын сургуулийн
2-р баг
II-байр. Бүрэн сумын сургуулийн
1-р баг
III-байр. Худалдаа үйлчилгээ
эрхлэгчид
-Дартс I-байр Б.Баярбаясгалан
II-байр. н. Хүрэлбаатар
III-байр. н. Жаргалмаа нар тус тус шалгарлаа