ХЭМЖИЛ ЗҮЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИ
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах арга замаар Монгол улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийн хамгаална. Хэмжил зүйн нэгдсэн лаборатори нь аймгийн нутаг дэвсгэрт “Хэмжилзүйн тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтсон дүрэм, журмыг хэрэгжүүлэх, хэмжлийн үнэн зөв байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг. Тус лаборатори нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагын дагуу 2003 оноос эхлэн 7 удаа хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэхээр эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдэн ажиллаж байна. Манай лаборатори нь 3 орон тоотойгоор ажилладаг бөгөөд цахилгаан , хүнд , эзэлхүүн зарцуулалт, 3 төрлөөр баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Тус лаборатори нь хүндийн хэмжүүр баталгаажуулах 5 төрлийн 32ш , цахилгаан хэмжүүрийн 2 төрлийн 2ш, эзэлхүүн багтаамжийн 8төрлийн 8ш эталон хэмжих хэрэгсэл , норматив техникийн баримт бичиг буюу 13ш заавал мөрдөх улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт:
Байгууллага аж ахуй нэгж , иргэдзэд ашиглагдаж байгаа Хэмжих хэрэгслүүдийг тогтоосон техникийн шаардлагуудад тохирч байгааг зориулалтаараа хэрэгцээнд тэнцэж байгааг батлах зорилгоор гүйцэтгэх үйл ажиллагааг хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэнэ.
Хэмжих хэрэгслүүд нь загварын туршилтанд орж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг аймаг нийслэлийн СХЗГ болон итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Хэмжих хэрэгслийн засвар тохируулга:
Хэмжих хэрэгслийн алдаа нь тогтоосон техникийн шаардлагаас хэтэрсэн , ажиллагаа нь хэвийн бус байгаа тохиолдолд засвар тохируулгыг хийнэ.
“Хэмжилзүйн тухай” хуулинд зааснаар хэмжих хэрэгслийг засвар тохируулгыг СХҮТөвөөс хэмжих хэрэгслийн засварлах, суурьлуулах эрх авсан тусгай зөвшөөрөлтэй байгууллага аж ахуйн нэгж гүйцэтгэнэ. Хэмжих хэрэгслийг засварлах суурилуулах тусгай зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай байдаг. Засвар тохируулгын болон хэмжих хэрэгслийн сэлбэгийг үнийг тухайн аж ахуй нэгж , байгууллагын захиралын тушаалаар баталсан байх ба түүнийг үйл ажилгаандаа мөрдлөгө болгоно.
Засвар тохируулгын чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байгууллагууд:
- “Хүндийн хэмжүүр” ХХК
- “ДСЦТС”ХК
- “УБЦТС” ХК-ний Зуунмод салбар
- “УБЦТС” ХК-ний Налайх салбар
- “Хэмжих хэрэгсэл”ХХК
- УБ, Багануур , Дархан хотын Нефть Хангамжийн салбарууд
- ШТС-н засварын бусад компаниуд
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт дараах үнэ тарифыг мөрдөнө:
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын төлбөрийг Монгол улсын Шадар сайдын 2015 оны 117дугаар тушаал , баталгаажуулалт хоорондын хугацааг Стандарт Хэмжил зүйн газрын даргын 2014 оны 384 тоот тушаалын дагуу тооцдог.
Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 11 р сарын 06ны өдрийн 117 тоот тушаалын 1-р хавсралт