#Стандартхэмжилзүйнгазар100жил
Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
#СҮХБААТАРАЙМГИЙНСТАНДАРТХЭМЖИЛЗҮЙНХЭЛТЭС
1972 онд орон тооны бус чанарын комисс нэртэйгээр анх байгуулагдсанаар тус хэлтсийн суурь тавигдсан. Анх байгуулагдах үедээ хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн 2 орон тоотойгоор аймгийн хэмжээнд үнэ, стандарт, технологийн горимын мөрдөлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, бүтээгдэхүүний ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, төр, захиргааны тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байсан. 1980 онд 14 сум, САА, Тэжээлийн аж ахуйнууд, үйлдвэр аж ахуйн газруудад чанар шалгагч, орон тооны чанарын хянан байцаах албад ажиллаж байв. 1986 онд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 70 дугаар захирамжаар Үнэ, чанарын хэлтсийн харъяанд хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лаборатори инженер сорилтын лаборант, сахиул-үйлчлэгч гэсэн 4 орон тоотойгоор байгуулагдан ажилласан. СнЗийн 1998 оны 88 дугаар тогтоолоор тус хэлтсийн хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лабораторитой нэгтгэн аймгийн Стандарт, чанарын хяналтын хэлтэс болгон зохион байгуулсан. Энэ тогтоолоор тус хэлтэс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Улсын стандартын газарт давхар харъяалагдах болсон. Тус хэлтэс нь дарга, мэргэжилтэн, ахлах инженер, сорилтын инженер, лаборант, үйлчлэгч-сахиул гэсэн 6 орон тоотой ажиллаж байсан. Өөрчлөлт шинэчлэлтийн дагуу стандарт, чанарын холбогдолтой үзлэг шалгалтыг бие даан гүйцэтгэх болсноор 1989 онд 13 сум, САА-н цөцгийн тос, ямааны ноолуур, тэмээ, хонины ноос, арьс шир, өлөн гэдэс, тарваганы арьс зэрэг МАА-н бүтээгдэхүүнд улсын аттестатчиллыг орон нутагтаа явуулж дүнг нь Улсын стандартын газрын коллегийн хуралд оруулж шийдвэрлүүлж байсан. 2009 оны 1 сарын 14-ээс эхлэн засгийн газрын 67-р тогтоолоор Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. 2016 оны 8-р сарын 3-ны өдрийн Засгийн газрын 9-р тогтоолоор Стандарт, хэмжилзүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. 2023 оны 1-р сараас хуучин Мэргэжлийн хяналтын газарт байсан Сорилтын лаборатори тус хэлтэст нэгдэн, үйл ажиллагаа, бүтэц, орон тоо өөрчлөгдөн ажиллаж байна.
#ЧАНАРБИДНИЙЗОРИЛТ

![](https://masm.gov.mn/tuv/images/news/1693186549_366571302_680300187470816_6279927051396081756_n.jpg)
All reactions:
66