Жил бүрийн 11 дүгээр сарын 2 дугаар 7 хоногийн Пүрэв гаригт Олон улсын чанарын өдөр тохиодог. 2023 онд Стандарт ба хөгжил сэдвийн дор зохион байгуулж байна.
Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Дэлхийн чанарын өдрийг угтсан Нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг Баян суманд зохион байгуулж ажиллалаа. Тус өдөрлөг арга хэмжээнд 70 гаруй аж ахуйн нэгж иргэнийг хамруулж, тохирлын баталгаажуулалт, масс, цахилгааны хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулан, сорилтын лабораторийн үйл ажиллагааг танилцуулж хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, хэлтсийн үйл ажиллагаа стандартыг сурталчилсан танилцуулга брошур тараан, холбогдох стандартаар сургалт мэдээлэл хийлээ.