Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод суманд үнэт эдлэл худалдан борлуулах чиглэлээр худалдааны талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэд, үнэт эдлэлийн дарханы үйлчилгээ эрхлэгч нарт Монгол түмний үндэсний баяр “Цагаан сар” болж байгаатай холбогдуулан Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын улсын ахлах байгцаагчийн зөвлөмж, MNS 6505:2015 “Мөнгөн аяга-Ерөнхий шаардлага” стандартын талаар зөвлөмж тараан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллалаа.