Дэлхийн чанарын өдөр нь жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт тохиодог. Энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.
Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон “Дэлхийн стандартын өдөр” арга хэмжээ мөн “Дэлхийн чанарын өдөр", “Үндэсний чанарын 7 хоног”-ийг угтан, Мөнгөнморьт суманд “Чанарыг эрхэмлэгч байгууллага” уриан дор 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай аяныг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус сумын ЗДТГазартай хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
Батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу:
Тус хэлтсийн мэргэжилтнүүд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мөнгөнморьт сумын 20 гаруй худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдэд Стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, холбогдох стандартуудаар сургалт мэдээлэлийг цахимаар зохион байгуулав.
Өдөрлөгийн хүрээнд иргэд аж ахуйн нэгжид байгууллагын үйл ажиллагааг хэвлэмэл хуудас, болон богино хэмжээний шторкоор сурталчилж, шаардлагатай стандартаар үйлчлэх, зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авлаа.
Иргэдээс цахилгаан ашиглалт, цахилгаан тоолуурын талаарх санал хүсэлтийг нь хүлээн авч, холбогдох мэдээллийг өгсөн.
Сумын 14 массын хэмжих хэрэгслийг шалгаж, 4 эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулсан.
Мөнгөнморьт сумын худалдаа, нийтийн хоолны газруудад тохирлын үнэлгээ хийсэн
Мөнгөнморьт сумын “Чанартай үйлчилгээтэй" байгууллагаар ХХЭ С.Хуягбаатарын Хориуд-1 хүнсний дэлгүүрийн үйлчилгээг шалгаруулан, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын төлбөрөөс чөлөөлж урамшуулан өргөмжлөл хадгалуулав.