Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын А/233 дугаар захирамжаар Төв аймгийн төрийн байгууллагуудын дунд "Зөв хандлага-Эерэг нөлөө" сарын аян зарласан. Уг аяны хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 14-нд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл "Төрийн албан хаагчийн ёс зүй" (анхаарах асуудал) сэдвээр Хэлтсийн албан хаагчдад цахимаар сургалт зохион байгууллаа. Сургалтад тус хэлтсийн нийт 7 албан хаагчид хамрагдлаа.