Төв аймагт ISO 17025:2018 стандартын шаардлагыг хангаж сорилтын төрлөөр үйл ажиллагаа явуулдаг лабораторийн ажилтнууд чуулж, ажил мэргэжлийн туршилга солилцож, цаашид хамтын ажилагаагаа сайжруулж, харилцан биедээ туслах зорилготойгоор лабораторийн ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний үеэр лабораторийн ажилтнуудын дунд хэлэлцүүлэг болон спортын 3 төрөлт нөхөрсөн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр Мал эмнэлгийн газрын баг хамт олон тэргүүлж Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, Эрүүл мэндийн газрын баг хамт олон Дэд байранд, Ус цаг орчны шинжилгээний төвийн баг хамт олон Гутгаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.
Төв аймгийнхаа ард, иргэдийн хүнс, ус, орчны аюулгүй байдал, мал амьтны төлөө шинжилгээтэй хяналт тавьж цаг наргүй ажилладаг чимээгүй баатрууд цагаан халадтай СОРИЛТЫН ЛАБОРАТОРИЙН АЖИЛТНУУДДАА БАЯРЫН МЭНД хүргэе.
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226364_440180904_834980135336153_3890546153156758928_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226375_439707889_834979872002846_192356927443919559_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226391_440167118_834979822002851_5788374938669760796_n.jpg)