Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг 2024.04.22-25-ны өдрүүдэд Заамар сумын 2, 3, 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгжийн заавал баталгаанд хамруулах 58 бүтээгдэхүүн, үйлчилгээнд холбогдох стандартын шалгуур үзүүлэлтийн дагуу тохирлын үнэлгээг явуулж, мөн төсөвт байгууллага болон үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд ашиглагдаж буй 68 жинг баталгаажуулж ажиллалаа.
Заамар сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд шинэчлэгдсэн стандарт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын тухай ойлголт, баталгаажуулалт хоорондын хугацаа шинэчлэгдсэн баталгаажуулалтын үнэ тарифын талаар мэдээлэл өглөө.
Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226678_439263416_837054835128683_4641073773907803114_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226690_437134632_837054901795343_2135303564464962731_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226702_439236712_837054801795353_6804357638627523130_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1715226714_437570316_837054791795354_5187446121682638153_n.jpg)