Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Дундговь аймгийн Стандарт Хэмжил Зүйн Хэлтэс нь анх 1985 онд АДХГ Захиргааны шийдвэрээр аймгийн “Үнэ чанарын хэлтэс нэртэй байгууллагдсан. 2008 оноос Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, 2016 оноос Стандарт хэмжил зүйн хэлтэс болсон. 2023 онд Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж, Сорилтын лаборатори тус хэлтэст нэгдэн, үйл ажиллагаа, бүтэц, орон тоо өргөжин, одоогоор 17 ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, өрсөлдөх чадвар, хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангах талаар гарсан төрийн хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн ажилладаг 38 жилийн түүхтэй байгууллага юм.