#Стандартхэмжилзүйнгазар100жил
Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
#БУЛГАНАЙМАГ
Булган аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь 1981 онд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 10 тоот тогтоолоор “Үнэ чанарын хяналтын хэлтэс” нэртэйгээр үйлдвэрлэл үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарын хяналтын байгууллага болон анх үүсэн байгуулагдаж байсан. Өдгөө 42 жилийн түүхтэй байгууллага юм.“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, “Хэмжил зүйн тухай” хууль болон бусад хууль журам эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд орон нутагтаа Стандартчилал, тохирлын үнэлгээний баталгаажуулалт, Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалт, Стандартын лавлагаа мэдээлэл, сургалт, Үнэт эдлэлийн сорьцын хяналт шалгалт, Сорилтын лабораторын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэж байна.
#ЧАНАРБИДНИЙЗОРИЛТ