Баталгаажуулалтын алба нь Төв аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг болон холбогдох бусад хууль тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад үндсэн үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг.
Баталгаажуулалтын алба нь 2005, 2008 онд 2 жил, 2010 онд 3 жил, 2013 онд 4 жил, 2018 онд 5 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн 2020 онд итгэмжлэлийн нэгдсэн тогтолцоогоор 3 жилийн хугацаатай итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 2000 орчим стандарт бүхий стандартын салбар сантай, боловсон хүчний хувьд баталгаажуулалтын байгууллагын дарга, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн, баталгаажуулалтын орон тооны бус зөвлөл гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.