“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023”-ын хүрээнд хэлтсийн хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ажилчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Бастөгс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ж.Хосбаяр, Эрүүл мэндийн газрын орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэн нар “Гамшиг ослын үед авах арга хэмжээ”, “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ”, “Ажлын байрны орчны эрүүл ахуй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.