НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ ХХКомпаниас ирүүлсэн E9-UF/409 тоот албан хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-уул 4-р багийн нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээшний системийн бүртгэлийн цэгт суурилагдсан, явах зорчигчийн тээшний жинг хэмжих зориулалтай мөнгөн тооцоонд ашигладаг Шинэ Зеландын АТRАХ компанид үйлдвэрлэгдсэн OP-960+ маркын 150кг-н хэмжих хязгаартай 26ш иж бүрэн туузан дамжуулагчтай электрон жингүүдийн баталгаажуулалтын ажлыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажиллаа. Энэхүү баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэснээр иргэн та зөөвөрлөж байгаа ачаа тээшнийхээ хэмжээг үнэн зөв тогтоож түүнийхээ хэмжээгээр мөнгөн тооцоог хийх боломжтой юм.
ИРГЭН ТА БАТАЛГААЖСАН ХЭМЖИХ ХЭРЭГСЛЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ