Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Өмнөговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь анх 1992 онд Аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэд “Стандартчилал, баталгаажуулалт, технологийн төв” нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт-шалгалт тохируулга, стандартын мэдээлэл-лавлагаа, сургалт сурталчилгаа, сорьцын хяналт, сорилтын лабораторын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө 31 жилийн түүхтэй байгууллага юм.