Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Хөвсгөл аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс нь СХЗГазрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, зохицуулалтаар хангагдаж, стандартчилал, тохирлын үнэлгээ, чанар баталгаажуулалт, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг Хөвсгөл аймгийн нутаг дэсвгэрт хэрэгжүүлэн ажилладаг. Тус хэлтэс нь Хөвсгөл аймгийн АДХГүйцэтгэх захиргааны 1992 оны 09-р сарын 15-ны өдрийн 80 дугаар захирамжаар Стандарчилал, Хэмжил зүйн төв нэртэйгээр анх байгуулагдсан. Өдгөө 31 жилийн түүхтэй байгууллага юм.
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1693214065_7.jpg)