Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор баталсан Стандарт, хэмжил зүйн салбарын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг үндэслэн Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 12/30-01 дугаартай удирдамжийн дагуу Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Ай Би Би Ай ХХК, Заамар гоулд ХХК, Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Уулс Заамар ХХК, Өндөрширээт, Бүрэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Ник” ХХК, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төв нийт 9 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 28 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлж ажилласан. Албан шаардлагын биелэлт 32%.