Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 1952 онд баруун таван аймаг дундын “Жин хэмжүүрийн тасаг” байгуулагдан Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 1 дүгээр сарын 15 –ны өдрийн 8 дугаар тогтоолоор хэмжүүр шалгах засварлах аймаг дундын тасгийг Өвөрхангай, Ховд, Булган, Хэнтий, Улаанбаатарт байгуулжээ. 1979 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлөөс “Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагын зохион байгуулалтыг сайжруулах заримарга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол 1980 оны эхээр Ховд аймгийн гүйцэтгэх захиргаанд "Үнэ чанарын хэлтэс" байгуулагдаж, сум нэгдэл, зарим үйлдвэр, аж ахуйн газруудад чанарын асуудал хариуцсан албан тушаалтан ажиллах болсон цагаас тус байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын харъяа Ховд аймгийн Стандарт, хэмжил зуйн хэлтэс нь Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга, баталгаажуулалт, Сорьцын хяналт, Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалт, Сорилтын лабораторийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.