Стандарт, хэмжил зүйн Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12/10 дугаар удирдамжийн хүрээнд 2023 оын 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй 3 иргэний үнэт эдлэлийн лангуу, 2 иргэний үнэт эдлэлийн дарханы газарт сорьцын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.