Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 1979 онд АДХГЗ-ны Үнэ чанарын хэлтэс, хэлтсийн дэргэдэх “Сорилтын лаборатори” 1985 онд Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийг харъяалсан аймаг дундын “Хэмжил зүйн тасаг”
1991 онд Завхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн төв
1995 онд Аймгийн Засаг даргын 138 дугаар захирамжаар аймгийн МХГ-ын бүтэцэд Стандартчилал хэмжил зүйн төвийн статустайгаар нэгдсэн.
2004 онд Аймгийн Засаг даргын 09 дугаар захирамжаар Стандартчилал, Хэмжилзүйн төв.
2010 онд Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны 67 дугаар тогтоолоор Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс байгуулагдсан түүхтэй. Өдгөө 44 жилийн түүхтэй байгууллага юм. Орон нутагт Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байна.
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1689906434_5.jpg)