Дэлхийн хэмжил зүйн өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Дэлхийн хэмжил зүйн өдрийг "Эрүүл мэндийн салбар дахь хэмжил" уриан дор тэмдэглэж байна. Уг өдрийг тохиолдуулан тус хэлтсийн хэмжил зүйн лаборатори нь 2021 оны 05 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Массын хэмжлийн төрлөөр Төв аймгийн Зуунмод, Жаргалант, Борнуур, Баянцагаан, Баян-өнжүүл, Бүрэн, Өндөрширээт сумдын ШТСтанцууд, Эрүүл мэндийн төв, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн 85 жин 15 туухай нийт 97ш хүндийн хэмжих хэрэгсэл, 6 түгээгүүрийн хошуу 26 ш, сүмбэн метр 1 ширхгийг тус тус баталгаажууллаа. Цахилгаан хэмжүүрийн баталгаажуулалтын төрлөөр УБЦТС ХХКомпанитай байгуулсан гэрээний дагуу Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн айл өрх, аж ахуй нэгжийн 1 фазын нийт 224 ш цахилгаан тоолуурыг шалгаж баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.