Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь МАХН- ын төв хороо , БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 191 дүгээр тогтоолоор Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр анх байгуулагдсан. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар стандарт, хэмжил зүйн баталгаат байдлыг хангуулах чиглэлээр 44 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 20 дугаар тогтоолоор баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: #masm.gov.mn
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1689559770_баянхонгор.jpg)