Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл хуралдлаа.
2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит 11 дүгээр хурал хуралдаж тус хурлаар тохирлын үнэлгээнд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 32 аж ахуй нэгж, иргэний бүтээгдэхүүн үйлчилгээнд хийсэн тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж 32 иргэн аж ахуй нэгжийн 22 жижиглэн худалдааны газар, 5 нийтийн хоол, 4 амралтын газрын үйлчилгээ, 1 талх талхан бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаагаар олгох сунгах шийдвэр гаргалаа. Мөн тус хуралдаан Стандарт, хэмжил зүйн газрын даргын Баталгаажуулалтын зөвлөлийн дүрэм шинэчлэн батлах тухай 2021 оны А/132 тоот тушаалын дагуу томилогдсон баталгаажуулалтын зөвлөлийн шинэчлэсэн бүрэлдэхүүнээр хуралдаж баталгаажуулалтийн зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.![](https://masm.gov.mn/tuv/images/news/1638243550_261101941_4447436945385638_6210783182619147700_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1638243566_261243165_4447436818718984_689168472815368355_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1638243550_261101941_4447436945385638_6210783182619147700_n.jpg)
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1638243566_261243165_4447436818718984_689168472815368355_n.jpg)