Төв аймгийн Нийтийн номын сангаас “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг угтан зохион байгуулсан “Алтан үсэг” тэмцээнд Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн албан хаагчид оролцож 1 дүгээр байрт тус хэлтсийн сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн эрхлэгч Б.Хишигтогтох, 2 дугаар байрт Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Ж.Түвшинсүрэн нар шалгарлаа. Тэмцээнд амжилт гаргасан албан хаагчдадаа баяр хүргэе.