Төв Чандмань ДЭХГазрын гаргасан хүсэлтийн дагуу Стандартын Хэмжил зүйн хэлтсийн Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн “Хэмжил зүйн тухай хууль”,” Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн 12-р зүйлийн 12.5 дахь заалт мөн холбогдох шалгах аргын стандартын дагуу нүүрс тээвэрлэлтэд ашигладаг 100тн-ны автомашины жингийн шалгалт баталгаажуулалтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж болох “Хэмжих хэрэгсэл” ХХКомпанитай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэлээ.