MNS CAC RCP 1:2023 Стандартыг танилцуулах сургалтыг 2024.07.17-18 өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь Орхон аймагт хүнсний үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох, чадамжийг сайжруулахад оршино. Уг сургалтад HACCP болон Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO 22000:2019 стандартыг нэвтрүүлэхээр зорьж буй 5 байгууллагын албан хаагчид хамрагдаж байна.