Аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/129 захирамжийн дагуу Стандарт ба хөгжил сургалт, хэлэлцүүлгийг Баян-Өндөр сум болон Жаргалант сумын 29 багийн зохион байгуулагч нарыг хамруулан хийлээ.
Сургалтаар СХЗХэлтсийн товч танилцуулга, Бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалт, Тохирлын үнэлгээ хийх шаардлага, хууль эрх зүйн орчин, Стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Стандартчиллын суурь асуудал, Хэмжил зүйн бодлого үйл ажиллагаа, Хими нян судлалын лабораторийн үйл ажиллагаа сэдвүүдээр мэдээлэл хийж гарын авлага материалаар хангаж ажиллалаа. Энэ үеэр стандартын хэрэгжилтийг хэрхэн сайжруулах, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.