Орхон аймгийн хүнсний чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Хүнсний худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлд зохистой дадлыг хэвшүүлэх, хүнсний үйлдвэрлэлд Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо (НАССР) болон Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх аймгийн Засаг даргын А/372 тоот захирамж гарч хэрэгжиж байна.
Дээрх хоёр тогтолцоог хэрэгжүүлэхээр сонгогдсон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд төсөл арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулах уулзалт арга хэмжээг 5-р сарын 30-ны өдөр зохион байгуулж, удирдлагуудтай нь саналаа солилцлоо.