Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг таниулах, хэрэглээ болгох үүднээс "Стандарттай амьдрал" мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулж байна. Үүний хүрээнд бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг стандартыг цувралаар танилцуулж байна.
Стандартын мэдээлэл №1
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
MNS 6648 : 2016 Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага
Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгон дээрх мэдээлэл бүрэн гүйцэт байх нь таны эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд хамааралтай. Стандартын шаардлагын дагуу хаяг, шошгоо хийсэн эсэхэд хяналт тавиж, стандартыг мөрдүүлж, шаардаж хэрэгжүүлдэг болоход иргэн таны оролцоо асар их.
ИЛҮҮ САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ СТАНДАРТАА МӨРДЬЕ!
Дэлгэрэнгүй мэдээллийг https://estandard.gov.mn/standard/reader/2067 линкээр харна уу!