Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хоёрдугаар хурлыг 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Тус хурлаар 10 аж ахуйн нэгжийн 15 үйлчилгээ, 1 иргэний 1 үйлчилгээ, 4 аж ахуйн нэгжийн 5 бүтээгдэхүүн, 1 иргэний 1 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 1 аж ахуйн нэгжийн 1 үйлчилгээ, 1 иргэний 1 үйлчилгээний газар, 1 иргэний 1 бүтээгдэхүүн, хугацаа сунгуулах 9 аж ахуйн нэгжийн 14 үйлчилгээ, 4 аж ахуйн нэгжийн 5 бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.