Байгууллагын эрхэм зорилго:
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход оршино.
Байгууллагын уриа:
ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ
Эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.
- Хууль дээдлэх, шударга байх: Хэлтэс нь бүхий л үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн, Монгол Улсын Үндсэн Хууль холбогдох бусад хуулийг дээдлэн, сахин биелүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх.
- Мэргэшсэн тогтвортой байх: Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчид нь хариуцсан албан тушаалаа эрхлэх мэргэжлийн өндөр ур чадвар, боловсрол, мэргэшлийн бэлтгэл сайтай байж, нийгмийн шаардлагад нийцсэн чадварлаг албан хаагч байна.
- Ил тод шуурхай байх: Хэлтсийн үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байж, иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай бодитой хүргэнэ.
- Хариуцлага хүлээх: Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.
Байгууллагын үнэт зүйл:
- Чадварлаг, мэргэшсэн
- Ажилч, хичээнгүй
- Найрсаг, ёс зүйтэй
- Ардчилал, тэгш эрхтэй
- Арвич хямгач