"Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн инженер, техникийн ажилчидтай хамтран Орхон аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн 1 болон 3 фазын эрчим хүчний цахилгаан тоолуурын ээлжит шалгалт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.